Күрдийн зэвсэгт бүлэглэл “Исламын улс” бүлэглэлийн санхүүгийн гол ажлыг хариуцдаг нөлөө бүхий этгээд Абу Убейдуг устгасан талаар Курдын цэргийн удирдагч Махмур Сирван Барзани Иракийн Rudaw агентлагт мэдээллээ. Күрдийн зэвсэгт бүлэглэл эвслийн цэргийнхэнтэй хамтарсан тусгай ажиллагааг явуулах үеэрээ тус бүлэглэлийн гурван толгойлогчийг устгасан бөгөөд тэдний дунд Абу Убейду байсан ажээ. Исламын улс бүлэглэлийн алан хядагчид Иракийн уулархаг бүс Махмурт орогнож байсан бөгөөд тус бүлэглэл Ирак улсыг 2014 онд эзэлсэн ч эвслийн цэргийн хүчний явуулсан өргөн хүрээтэй ажилагаанд цохигдсоноор уулархаг нутгаар таран бүгэх болсон юм байна. Харин Иракийн ерөнхий сайд Хейдар аль-Абади 2017 онд тус зэвсэгт бүлэглэлийн аюул заналхийллээс улс орноо бүрэн ангижруулснаа зарласан ба гэхдээ алан хядагчдын аюул занал өнөөг хүртэл тус бүс нутагт байсаар байгаа юм.