Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.
Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.