Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт хийх газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар байж болох тухай мэдээлэл олон улсад хөвөрч байгаа. Олон улсын хэвлэл мэдээллүүдийн онцлох гол сэдэв ч Ким Чен Ын, Дональд Трамп хоёрын уулзалт болоод байгаа юм.
Магадгүй, Монгол, Хойд Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүх нь өнөөдөр дэлхий ертөнцийн анхаарлын төвд байгаа том уулзалтыг Улаанбаатар хотод хийх нэг сэжүүр байж ч болох юм.
Тэгвэл яг энэ үеэр буюу өчигдөр МАН-ын генсек Д .Амарбаясгалан ах дүү Хойд Солонгосыг зорьсон тухай мэдээлэл байна. Түүнтэй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Учрал, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар нарын 5-6 хүн хамт явсан аж. Ийнхүү он удаан жил өнгөрсөн коммунист угшилтай хоёр намын төлөөллүүд ах дүүгийн ёсоор тэврэлдээд уулзах нь тодорхой боллоо.