Ой долоон сартай охиноо орцонд хаясан хэрэг өнгөрөгч 12 дугаар сарын 21-22-нд
шилжих шөнө гарсан билээ. Шинэ жилийн баярыг эцэг эхтэйгээ халуун ам бүлээрээ тэмдэглэх бус хүйтэн орцонд даарч бээрэн гологдсон бяцхан охиныг нэгэн эмэгтэй олж амь нь аврагдсан агаад түүний уушиг битүү хатгаатай,
хоёр нүдэнд нь бага зэрэг цагаа буусан, витамины өндөр дутагдалтай гэсэн оноштойгоор Эх нялхасын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Өдгөө охины биеийн
байдал сайжирч байгаа ч эхийгээ санаж бэтгэрсэн байгааг албаны эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл цагдаагийнхан охины ээж эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д
гэгчийг олж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч тэрээр \”Ар гэрийн боломжгүй байдал амьдралын хүнд нөхцлийн улмаас охиноо хаясан. Охиноо өөр дээрээ эргүүлэн авах хүсэлгүй байна. Сайн
хүн таараад охиныг минь аваасай гэж хүссэндээ орцонд орхисон” хэмээн уйлан ярьжээ. Тэрээр мөн одоогоор төрсөн охинтойгоо уулзаагүй байгаа аж.
Түүнд Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг
үүсгэн шалгаж байгаа аж. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ
хаясан, төөрүүлсэн болхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс
гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш
зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.
Нинж