Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ковер-Кяхта” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод боллоо. 19 дэх удаагийн тэмцээнд Налайх дүүргээс 12, Дархан-Уул аймгаас найм, Сэлэнгэ аймгаас долоо, нийт 27 тамирчин, гурван дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон юм.
Тэмцээнээс манай баг нэг алт, нэжгээд мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль хүртлээ. Хөвгүүдийн 29 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Т.Мянганбанзрагч алт, 41 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Цэрэндаваа мөнгө, 28 кг-д Налайх дүүргийн тамирчин А.Анх-Эрдэнэ, 45 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Н.Очир-Эрдэнэ, “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Ц.Баярсайхан, 65 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Бүрэнбаяр хүрэл медалийн эзэн болсон юм.
Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Г.Амархүү, улсын шүүгч М.Кажымухан, Б.Бямбасүрэн нар дэнсэлжээ.