Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна. Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон түүний оронд ийнхүү дээрх томилгоог хийжээ. Г.Ганбаяр нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргааар ажиллаж байсан юм.