Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран хэдхэн хоногийн өмнө унаж, хэд хэдэн машин гэмтээсэн. Гэвэл энэ байранд энэ сарын 21-ны шөнө гал гарч нэг хүн амиа алдсан байна. Мөн Саруул хотхоны байрнаас өчигдөр дахин нэг хүн унаж нас баржээ. Тодруулбал, тус байранд өрлөг хийж байсан хүн унасан талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдалд хайнга хандаж, олон хүний амийг эрсдэлд оруулж буй тус барилгыг “Алтай констракшн” ХХК барьж байгаа юм байна.
Мөн Саруул хорооллын барилгууд нь хоорондоо маш шигүү, хүнийн хөл хөдөлгөөн ихтэй газар учраас ойр хавийн оршин суугчид нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллахыг шаардаж байна.