Автобусанд зорчиж явсан иргэний гар утсыг хулгайлсан гэх этгээд зорчигч нартай муудалцан, танхайрч байгаа бичлэг өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээллийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллаж сэжигтэн этгээдийг олж илрүүлсэн байна.