Өнөөдөр Монгол улсад Генерал цол үүссэний түүхт 74 жилийн ой тохиож байна. Энэ өдөр генерал цолтнуудадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно. Тэгвэл алтан мөрдэст генералуудаас дөрөв нь генерал цолоо хураалгах зарлигийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонссон.
Тэдний нэг Бригадын генерал асан Т.Дашдэлэг хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна. Миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй” гэжээ.