Саарал өнгийн “Toyota Prius” маркийн таксигаар шөнө үйлчлүүлсэн иргэдийг багажинд нуугдсан этгээдүүд хутга тулган боож, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг энэ сард гарсан билээ. Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И, Б, Э нарын бүлэг этгээд дээрх хэргийг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна”. Урьдчилсан байдлаар тэд нийт найман удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдэд шөнийн цагаар таксигаар үйлчлүүлэхдээ найдвартай дуудлагын таксинд суух, амь бие, эд хөрөнгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.