Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын гурван хүнийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ.Тэгвэл тэднийг таслан сэргийлэх хугацаа энэ долоо хоногт буюу пүрэв гарагт дуусгавар болох юм байна. Харин үргэжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх бөгөөд одоогоор үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах талаар прокуророос ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Шүүхээс энэ тухай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон юм. Баттай эх сурвалжаас мэдээлж байгаагаар тэднийг шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж. Уг хэргийн талаар эргэн сануулахад, “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээг үр ашиггүйгээр хийхэд гол оролцсон удирдлагууд хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эдийн засагч Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Дашрамд дуулгахад хууч өвчин нь хүндэрсэн шалтгаанаар Ерөнхий сайд С.Баяр, Б.Ариунсан нар хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байгаа юм.