УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайхан гишүүн шүүх засаглалын талаар асуудал хөндсөн билээ. Тэрээр энэ тухайд өөрийн фейсбүүк хуудаснаа “Шүүхийг авлигагүй, шударга болгох УИХ-ын зарим гишүүдийн санаачлагыг Ерөнхийлөгч дэмжмээр байна. Ерөнхийлөгчийг оюуны бядгүй, чадваргүй баг нь алж байна. Төр нийгэмд шударга ёсыг тогтоох асар их ажил өмнө нь байхад Үндсэн хууль зөрчсөн асуудлаар огцрох үндэслэлийг бүрдүүлж байна” хэмээн бичжээ.