Зайсан толгойн зүүн энгэр буюу Бурхан багшийн хөшөөний ар талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар кранууд аваачсан байна.
Уг нь энэ сарын эхээр зөвшөөрөлгүй барилгуудыг нураахаар БОАЖЯ-ны сайдын захирамж гарсан байхад барилга бариулж байгаа эрх мэдэлтнүүд шаардлагыг хүлээж авахгүй байсаар өдий хүрчээ. Гэхдээ гаргасан захирамжинд хуулийн хугацаа гэж байсан бөгөөд тэр хугацаа нь дуусгавар болсон байгаа аж. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн баригдаж байгаа барилгуудыг нураахаар болсон талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албанаас мэдээлж байна.