Энэ долоо хоногийн гол үйл явдлуудын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын даргыг томилох олон нийтийн санал асуулгын хайрцгаа задлах явдал. Хэн хүнгүй л хэн гэдэг эрхэм томилогдож хир тортогтоо баригдсан хөөтэй тогоо шиг энэ бохир нийгмийг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулж, жинтэй шийдвэр гаргах бол гэж хүлээж байгаа. Хууль хяналтынхан болоод улс төрийнхөн гээд энэ амаргүй албанд шунаж байгаа хүн ч байгаа. Бас жийрхэж жижгэрч байгаа эрхмүүд ч байгаа биз. Гол нь шудрага хүн томилно гэж олон нийтийн санал асуулга хүртэл явуулж эхэлсэн нь хүн бүхний анхаарлын төвд байна. Тэгвэл тэдний дунд нэр нь тодроод байгаа хурандаа Д.Адьяабазар гэж хэн бэ?
Цагдаагаас гаралтай ч аюулгүй байдал, тэр дундаа дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшсэн шудрага хүн гэдгийг олон талаар баталсаныг ойрын эх сурвалж ярьж байгаа юм. Цагдаагийн байгууллагад томоохон алба хашиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн АА-ны ахлах референт, дотоод аюулгүй байдлын хэсгийн дарга, сүүлд ШШГЕГ-ын Аюулгүй байдал- тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад Х.Тэмүүжин сайдын үеэс “сайдын эсрэг” гэж гоочлуулж албан тушаалаасаа хүртэл бууж явсан нэгэн. Төрийн албанд тууштай ажиллаж, аль нэг намын эрх ашгийн төлөө хөөцөлдөж, улс төрийнхөнтэй орооцолдож, ууж идэж байгаагүй ШУДРАГА залуусын төлөөлөл гэдгээр нь олон хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн нэгэн аж. Хийсэн ажил, бүтээсэн үйлс, цагдаагийн алба хаагч нарын ярьж байгаагаар түүнийг шудрага хүн гэж олон хүн хэлж байна. Хэлмэгдэж, гүтгүүлж, албан тушаалаа хүртэл өгч байсан энэ эрхмийг төр засагтаа шудрага үнэнийг тогтооход оройлон оролцох онц хөвгүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Төр засагт одоо үнэнч шудрага залуу үеийнхэн ажиллах цаг нь хэдийнэ болсон.