Аавдаа загнуулсэн хүүхэд ээрч муурч мэдэн будилдаг шиг юм УИХ-ын гишүүн О.Баасанхүү ярьжээ. Дөнгөж өчигдөрхөн тэрээр Засгийн газрыг шүүмжилж Ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж УИХ-ын даргатай тэрсэлдэж намын даргаа бут авч байсан. Гэтэл өнөөдөр өчигдрийн ярианаасаа эргэн буцаж Засгийн газрыг огцруулах тухай анхнаасаа шаардаагүй хэмээн олныг гайхууллаа. Ердөө танхимын сайд нарыг нь хэвээр үлдээгээд Ч.Сайханбилэгийг л солих тухай шаардаж байсан гэнэ. Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь огцорвол танхим нь дагаад буудаг хуультайг хульч өмгөөлөгч гишүүн одоо болтол мэддэггүй юм уу эсвэл \”аавдаа” загнуулаад бүр толгой нь эргэсэн үү бүү мэд.
-Сур –Та гурав саналаа татах гэж байгаа юм биш үү?
-О.Баасанхүү – Би Ерөнхий сайдыг огцруулъя гэж хэлээгүй. Ерөнхий сайдыг сольё гэж хэлж байгаа юм.
-Сур -Тэгэхээр Ерөнхий сайдыг солино гэвэл кабинетыг нь солих л болно шүү дээ. Манайд Ерөнхий сайдыг ганцааранг нь сольж болно гэсэн хууль эрхзүйн орчин байхгүй биз дээ?
-О.Баасанхүү – Энэ Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулахын тулд шүү дээ. Төрд засмаар юм зөндөө л байна. Засгийн газар лексус 570-аар хуулиа хүчингүй болгосон л биз дээ. Тэгэхээр кабинетыг оролдохгүйгээр Ерөнхий сайдыг солихыг хоёр нам л мэднэ шүү дээ.
НУУЦ.мн