БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахын өмнө Хойд Солонгосын засгийн газар Вашингтоны дэвшүүлсэн цөмийн зэвсгийг бүрэн хориглох нөхцөлийг биелүүлэхэд бэлэн болохыг мэдэгдлээ гэж ТАСС-ын агент орон нутгийн мэдээллээс иш татан мэдээллээ.
Түүнчлэн Пхеньян цөмийн зэвсэг болон тив алгасах баллистик пуужингаас татгалзах ажиллагааг хянахаар хамтарч ажиллахад бэлэн гэлээ. БНАСАУ-ын төлөөлөгчдийн шийдвэр, АНУ-ын засаг захиргаатай зөвлөлдөх явцад дурдагдсан юм. Вашингтон Пхеньянаас буцалтгүйгээр цөмийн хөтөлбөрөөс бүрэн татгалзах тэгээд хяналт явуулахыг шаардсан билээ. Гэхдээ хамгийн гол асуудал нь эдгээр зорилтод тодорхой хугацаа хугацаа заах асуудал юм. Цагаан ордон цөмийн зэвсгээс татгалзах ажиллагааг ерөнхийлөгч Трампын уулзалтын явцад дуусгахаар тооцоолж байсныг хэвлэл тэмдэглэжээ. Гэхдээ энэ үеэр БНАСАУ нэлээд хэдэн нөхцөлүүдийг, жишээлбэл эдийн засгийн хориг болон дипломат харьцааг хэвийн болгохыг шаардах бизээ.
БНАСАУ болон АНУ-ын тэргүүнүүд Пхамжон цэрэггүй бүсэд болохоор товлогдож байгаа билээ. Хойд Солонгос Пхунгерад байх цөмийн полигоноо уулзалт эхлэхээс өмнө хаахад бэлэн гэж мэддэгсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хувь нэмэр оруулсан Трампын зүтгэлийг үнэлж дэлхийн Нобелийн шагнал олгохыг санал болгосон юм.
Ц.Пүрэвдорж