Британий Gravity Industries компаний тэргүүн Ричард Браунг Дубайд өөрийн бүтээсэн “Төмөр хүн” өмсгөлөө үзүүлсэн бөгөөд түүний тусламжтайгаар нисэж болохыг Lenta дамжууллаа. GISEC үзэсгэлэнд хүрэлцэн ирэгсдэд тухайн өсгөлийн боломжийн талаар, түүний тусламжтайгаар нисэж болохыг үзүүлжээ. Түүний тусламжтайгаар босоо чиглэлд хөөрч, нислэгийн чиглэл болон хурд хяналтыг гарны тусламжтай хийгддэг. “Төмөр хүн”-ий иж бүрдэлд байх хамгаалалтын малгай нь нисэгчид шатахууны түвшин, аюулгүйн нислэгийн өгөгдөл түүнчлэн Wi-Fi-тай юм.
Daedulus Mark I нэртэй өсгөл хурдыг хэдэн зуун километрт хүргэж чадна. Тэр нилээд хэдэн керосин хөдөлгүүртэй. Урьд нь Браунинг албан ёсоор Гиннесейн номонд багтсан бөгөөд түүний хурд 51,5 километр цаг хүрч байсан юм.
Ц.Пүрэвдорж