ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсон Владимир Путин дараагийн зургаан жилийн турш буюу 2024 он хүртэл улсаа удирдана.
Түүний төлөө 56.4 сая сонгогч саналаа өгсөнөөр тэрээр 2018 онд дээд амжилт тогтоосон юм. өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон сонгуулиар Путин сонгогчийн олонхийн буюу 76 хувийн санал авсан бол иргэдийн санал асуулгаар 82 хувь нь түүнийг улсынхаа ерөнхийлөгч хэмээн баталжээ.
Өнөөдөр Путины тангараг өргөх ёслол болж байна. Уламжлал ёсоор энэхүү ёслолыг Кремлийн ордонд зохион байгуулж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслол Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлж, тангараг өргөсний дараа төрийн тэргүүний хувиар үг хэлж, төрийн дуулал эгшиглэлээ.
Мөн үүний дараа ёслолын буудлага буудаж, улмаар цэргийн парад зохион байгуулагдсан юм. Тэрээр ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой дотно яриа өрнүүлж, тэнд хүрэлцэн ирсэн зочид, ард иргэд түүнд нэгэн дуугаар “баяр хүргэе” хэмээн мэндчилж байлаа.