Калифорнийн Их сургууль “Хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ. Нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна.
Хянагчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар буурсан байсан. Харин 2 дахь баг зүүдээ санахыг оролдовч чухам юу зүүдлэснээ огт санаагүй аж.
Ингэснээр хүн бага унтах тусам биед болон тархинд муу байна. Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байх ёстой. Харамсалтай нь технологи хөгжих тусам дэлхийн ихэнх хүмүүс дутуу нойртой явдаг бөгөөд улмаар диабет, гипертонийн өвчин тусах нь ихэссээр байна.