Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан Тоёота Приус маркийн 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээгээд амжсан билээ. Тэрээр энэхүү үйлдлээ “Энэ эмэгтэй надад буруу шаардлага тавьсан, харин би тэр шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” гэж тайлбарлажээ.
Үүнийхээ дараа тэрээр Чингэлтэй дүүргийн III хороо Жуулчины гудамж Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрсөн нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцжээ. Эрхэм жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.