Тагнуулын ерөнхий газраас С.Зориг агсантай хамтран амьдарч байсан Б.Булганаас байцаалт авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэрбээр хоёр дахь удаагаа ийнхүү дуудагдаж, байцаалт өгч байгаа аж. Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэрч, сэжигтэн, аллагыг зохион байгуулсан захиалагч, хамжигч гэсэн үндэслэлээр шалгаж байсан бол энэ удаа яллагдагчаар татжээ.
Өнгөрсөн даваа гаригт, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо огт мэдүүлэг өгдөггүй. Б.Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн” хэмээн мэдээлсэн билээ.