Өмнөд Солонгосын Байгаль Орчны газар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг дэхь Дамбадаржаад ногоон цэцэрлэгт хүрээлэн барьж өгөхөөр болжээ. Өмнөд Солонгос улсаас Монгол улсад суух Элчин сайдын яамны ажилтнууд болон Улаанбаатар хотын захиргааны ажилтнууд цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол өчигдөр оролцсон байна.
Тус улс нь иргэд, оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх болон хотын агаарын бохирдлыг буруулах эко, ногоон цэцэрлэгт хүрээлэнг барьж, байгуулах олон жилийн туршлагатай.
Талуудын мэдээлэлсэнээр Дамбадаржаад баригдах цэцэрлэгт хүрээлэнг 2021 оны сүүлээр бүрэн байгуулж дуусгах ба ингэхдээ солонгосын сайн дурын байгууллагууд, иргэдийн тусламж, оролцоог авах юм байна. Дамбадаржаад баригдах цэцэрлэгт хүрээлэн 40 гар талбайтай бөгөөд нийтдээ 3 тэрбум вон зарцуулагдах тоцоотой ажээ.
WWW.MGLRADIO.COM