Энэ бол кино зураг авалт биш. Энэ бол Америк залуусын бодит тэмцэл. Энэ бол “History” сувгаас зохион байгуулдаг “Alone” шоу нэвтрүүлэг. Уг шоунд Америкийн хамгийн адтай, зоригтой гэсэн хүмүүс зүрх сэтгэлээ чангалан оролцдог аж.
Тус нэвтрүүлэг 5 улирал /season/ явсан, үүний нэг нь манайд өрнөсөн юм байна. Тэр дугаар ч хамгийн хэрцгий нь болсон гэнэ. Манай зэрлэг догшин, онгон зэлүүд, эрс тэс уур амьсгалтай газар ганцаараа амьд үлдэнэ гэдэг тэдний хувьд их хүнд даваа болж таарсан бололтой. Тэгэхээр ирэх зургадугаар сарын 14-нд History сувгаар гарч эхлэх энэхүү шоу ийнхүү хүлээлт үүсгээд эхэллээ.
Шоуны ялагч 500 мянган доллар өвөртлөх юм.