УИХ-ын гишүүн О.Баасанхүү нам нэгт нөхөрт зодуулсан тухай мэдээлж байна. Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж МАХН-ын дүрмийн асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ.
Шүүх хуралдааны дараа МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар маргалдсан аж. Тэдний маргаанд “дарь дээр давс нэмэв” гэгчээр тус намын бас нэг гишүүн оролцож УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодож биед нь хүнд гэмтэл урчуулсан гэнэ. Тэрээр одоо эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдээлж байна. Гишүүнийг зодсон хүн нь МАХН-ын гишүүн н.Уламбаяр гэгч залуу байсан гэх.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.