УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын нэр бүхий залуу зодож, гэмтээсэн талаар мэдээлэл цацагдаад эхлэсэн. Түүнийг Э.Эрдэнэжамъянтай үг сөргөлдөж, улмаар өөр хэн нэгэн зодсон гэж буй. Энэ талаар МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Зодолдоод сүйд болсон зүйл байхгүй үг л зөрөлдсөн. О.Баасанхүү гишүүн орж ирээд хүн болгон руу дайрч, салаавч гаргасан. Биднийг үг зөрөлдөн, хоорондоо барьцалдан авахад манайхан салгасан. О.Баасанхүү гишүүн бие хамгаалагчтай ирсэн байсан. Тэгээд ч шүүхийн танхимд цагдаа нар байсан. Зодолдоод О.Баасанхүүг гэмтээсэн зүйл байхгүй” гэсэн хариу өгөв.
Харин энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодруулахаар холбогдох гэсэн боловч хариу өгсөнгүй.