Хоёр хөлөө тайруулсан Хятадын иргэн 70 настай Ся Боюу тав дах удаагийн оролдлогоороо Эверестийн ноён оргилд гарчээ. Тэрээр анх 1975 онд Эверест ууланд авиран гарч чадалгүй хоёр хөлөө хөлдөөсний улмаас тайруулжээ. Улмаар 2014-2016 онд гурван удаа авирах гэж оролдоод чадаагүй аж. Харин энэ долоо хоногт мөрөөдлөө биелүүлж чаджээ. Энэ талаар Хятадын Синьхуа мэдээллийн агентлаг Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн яамны мэдээлснээс иш татан “Хятадын иргэн Ся Боюу нь Эверестийн ноён оргилд өмнө талаас нь гарсан анхны хоёр хөлгүй хүн боллоо” хэмээн мэдээлсэн байна. Түүнээс өмнө Шинэ Зеландын уулчин Марк Инглис Хятадын Төвдийн зүгээс Эверестийн ноён оргилд гарсан анхны хоёр хөлгүй уулчин болж байсан түүхтэй бөгөөд бүхэлдээ Эверестийн ноён оргилд авирсан хүмүүсийн түүхэнд 29 тахир дутуу хүн уг ноён оргил руу авирч байснаас тэдний 15 нь уг оргилд гарч чаджээ. Дэлхийн дээвэр гэгддэг Эверест нь далайн төвшнөөс 8848 мүтрийн өндөрт оршдог манай дэлхийн хамгийн өндөр ноён оргил юм.