Монгол улсын нийслэлд ирэх зургадугаарсарын 2-3-нд ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар” дэлхийн Гран при тэмцээн болно. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэхүү тэмцээн нь 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буй гэдгээрээ онцлог юм. “Улаанбаатар” Гран при тэмцээнд дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 багийн шигшээ багууд оролцохоор болоод байна. Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай “Улаанбаатар” Гран при тэмцээнээс эхний 2 байрт шалгарсан шигшээ багууд ирэх 10 дугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрхтэй болно.