“Солонгосын Олон Улсын Балетын Тэмцээн” БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан юм. 11 дэх удаагийн энэ тэмцээнд манай улсаас О.Анужин эмэгтэй анхны алтан медаль хүртэн Монголын Балетын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.
Тэрээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч, СТА бөгөөд БСШУЯамны ивээл доор зохион байгуулагдсан Монголын анхдугаар Олон Улсын Балетын Тэмцээнийн шилдгийн шилдэг Гран при шагналын эзэн, 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээний хүрэл цом, тусгай шагнал хүртэж, Шанхайн олон улсын балетын наадамд О.Ганцоожийн хамтаар шилдэг хосоор шалгарч байсан юм.Харин энэ удаагийн А зэрэглэлийн тэмцээний тухайд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсоноос ийнхүү СТА О.Анужин алтан медалийн эзэн боллоо.
Дашрамд сонирхуулахад О.Анужин балетаар тогтохгүй мөн кино урлагт хүч үзэж яваа авьяаслаг уран бүтээлч юм. Жишээ нь, “Бүү март” хэмээх МУСК-нд Туяагийн дүрд тоглосон байдаг.
Түүний чин хүсэл бол “Өө энэ Монголын балетын школа байна” гэж хэлэх хүртэл таниулах юм. Ийнхүү Монгол Улсад олон улсын балетын наадмын анхны Гран приг О.Анужин авчирлаа.