“Positive Mongolians” төслийг санаачлагч, эерэг энергийг түгээгч, залуу хос Түвшинбаяр, Дөлгөөн нар хуримын бэлтгэлээ базаагаад тун завгүй явна. Хөгжилтэй влогчид маань хэдий завгүй ч гэлээ эерэг бүхнийг түгээхээ үл мартана. Өчигдөр л гэхэд тэд хуримын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа тухайгаа влогоороо хуваалцжээ. Энэ ч бас эерэг эрчмийг түгээж буй нэг хэлбэр гэж ойлгож болох юм.
Швед улсад амьдардаг хос хоёр онлайн, төсөлт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Тэднийг цахим орчныхон ч андахаа байсан биз ээ. Дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшиж буй Монголчууддаа зориулан эерэг зөв хэрэгтэй мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, эх орондоо хүн бүр чухал үүрэгтэй гэдгийг сануулах зорилгоо биелүүлэхийг хичээж яваа Түвшинбаяр, Дөлгөөн нар ийнхүү Монголдоо хуримаа хийхээр зэхэж байгаа юм байна.