Колумбид, гидроцахилгаан станц бүтээн байгуулах явцад алдаа гаргаснаас далан цоорч ус алдаж байгаа бичлэг цацагджээ. Хонгил уруу хүмүүс усны хүчтэй урсгалаас зугтан байгаа бичлэгийг РИА Новости нийтэлсэн байна.
Каука голын далан нурснаас хэдэн мянган хүмүүс нүүн шилжихээс аргагүй болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Энд 600 орчим хүн орон гэргүй болж, хоёр гүүр эвдэрч, хоёр сургууль болон эмнэлэг эвдэрч сүйрсэн юм байна.
Лхагва гаригт орон нутгийн захиргаа дахин үерт өртөж болзошгүй найман тосгоныг нүүлгэн шилжүүлж, хэдэн мянган хүнийг болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Даваа гаригт Антиокийн тэнхимийн тэргүүн болсон явдлыг”үндэсний гамшиг” гэж нэрэлжээ.
Ц.Пүрэвдорж