Москвагийн төвд Зарядье паркт үзэгчдэд зориулсан мөсөн хавцал нээгджээ. Түүнийг 13,7 километр урт металл хоолойгоор хийж дээгүүр нь мөсөөр хучсан байна. Уг парк ес дүгээр сард нээгдсэн бөгөөд хавцлыг 2018 онд нээхээр төлөвлөсөн аж. Шинэхэн объектод суурилуулсан хөлдөөгчийн тусламжтайгаар температур энд тогтмол хасах байна.
Мөсөн агуй байгуулах санааг Нью-Йоркийн Diller Scofidio, Renfro архитекторууд гаргаж, тэдний төлөвлөснөөр зурагчин Александр Пономарев болон архитектор Алексей Зозырь нар ажиллсан талаар Москвагийн захиргааны сайтад бичжээ.
Кремлийн хананы доогуур газар доорхи мөсөн агуй хэрхэн харагдах талаар “Газеты Ru” фото сурвалжлага хийснийг толилуулж байна.
Ц.Пүрэвдорж