АНУ дахь “McDonald’s” түргэн хоолны сүлжээнд ажилладаг 10 иргэн бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус пүүсийн эсрэг гомдол гаргасан байна. 15-аас дээш насны тэдгээр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэхдээ биед нь хүрч тэмтэрсэн, санал тавьсан, зүй бусаар санаагаа илэрхийлсэн, ёс бус авир гаргасан аж.
Харин компанийн зүгээс бүх сүлжээ салбаруудынхаа хүрээнд эдгээр мэдэгдлийг нухацтай авч үзэж, анхаарал хандуулна хэмээн мэдэгджээ. “McDonald’s”-тай холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн энэ төрлийн гомдол хоёр жилийн өмнө мөн гарч байсан аж.
АНУ-ын Тэгш хөдөлмөр эрхлэлтийн боломж комисст гаргасан дээрх гомдлыг ажилчдыг төлөөлөн “The Fight for $15” кампанит бүлгийнхэн гаргасан байна. Гомдол гаргасан ажилчид АНУ-ын Маяами, Лос-Анжелес, Детройт хотууд дахь салбаруудад ажилладаг бөгөөд ихэвчлэн ахалж ажилладаг менежүүдийнхээ дарамтанд өртдөг аж.
Б.Болормаа