Нимбэгний амтат алкохолтой анхны ундааг Coca Cola компаниас Японы зах зээлд худалдаанд гаргаад байна. АНУ-ын алдарт компани гурван төрлийн нимбэгний ундааг Даваа гаригт хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.
Энэхүү шинэ төрлийн өвөрмөц бүтээгдэхүүнийг залуу хэрэглэгчдэд буюу ялангуяа эмэгтэйчүүдэд зориулан гаргаж байгаа аж. Компанийн 125 жилийн түүхэнд гаргаж буй хамгийн өвөрмөц гэгдэх уг гурван төрлийн ундаа нь гурваас найман хувийн алкохол агуулж байгаа гэнэ.
Компанийн уламжлалыг дагаж уг ундааны жорыг чандлан нууцалж байгаа ч, уг шинж чанар нь Японы уламжлалт Чу-хи ундаанаас жишээ авч, нутгийн спирт болон жимсний найрлагыг ашиглан хийсэн гэжээ.
Б.Болормаа