“БИ БАГАДАА…” хэмээх давалгаа нь хүмүүс бага байхдаа юуг хэрхэн ойлгодог, эндүүрч боддог байсан зэрэг хамгийн хөгжилтэй түүхүүдээ хуваалцсаныг хүргэе. Би багадаа хүний мөр дагаж явахаар муу сурна гэж боддог байлаа… Би багадаа хоол идчихээд суниавал сурсан эрдэм сугаар гарна гэж боддог байлаа. Би багадаа үнэг чоно 2-ыг эхнэр нөхөр гэж боддог байлаа… Би багадаа олон шаар холбож зүүгдээд нисэж болох байх гэж боддог байлаа. Би багадаа радион доторх жижиг хүмүүсийг харах гэж арыг нь онгойлгож байлаа… Би багадаа тагтааны зулзагыг болжмор гэж боддог байлаа… Би багадаа сургуулийн үүдээрх бүх чулуун дээр гишгэдэг байлаа. Тэгвэл онц сурдаг гэж найз маань хэлж билээ… шалгалтандаа үргэлж л 95 авдаг байсан юм. Би багадаа духаа халцартал 100 удаа маажиж, 6 удаа илэхээр онц сурна гээд мааждаг байлаа… Би багадаа ээжийнхээ хүйснээс л гарсан гэж боддог байлаа.. Би багадаа эгчийг ааваас гарсан гэж боддог байлаа Би багадаа айлын хөгшин авгай болохыг их хүсдэг байж билээ. Өдөр ганцаараа гэртээ өнжихдөө чихрийн таваг дотор талх жижигхээн дөрвөлжин болгож зүсэж хийгээд, толгойдоо алчуур боочихоод аягатай цай тавичихаад л “Харин тиймээ, тэр хэн тэгсэн, энэ ингэсэн” гээд л найзтайгаа ярьж байна гэж төсөөлөөд ганцаараа хов базаж суудаг байлаа… Би багадаа Аглуу Одноо, Бооёо Ундармаа хоёрыг эхнэр нөхрүүд гэж боддог байлаа… Тоглож яваад оройтож гэртээ орохдоо орцонд цагаан палаажтай, улаан туфльтэй хүүхний сүнс байгаа гэж боддог байлаа… Би багадаа хонийг аав нь, ямааг ээж нь гэж боддог байлаа… Би багадаа газар ухаад байхаар өөр оронд нэвтрээд оччихно гэж боддог байлаа… Би багадаа аалзыг эрхий хуруугаараа далж алах юм бол тэр газраасаа мөнгө олдог гэж итгэдэг байлаа. Олсон мөнгө ч байхгүй шүү… Би багадаа усанд давс хийгээд архи гэж уудаг байлаа…