Зайсан дахь Оргил худалдааны төвөөс Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан хүүхдийн бэлэг багцлан худалдаалж байсан хэсгээс нэр бүхий цэцэрлэг хүүхдүүдээ баярлуулах үүднээс бөөний үнээр нь бэлэг худалдан авчээ. Гэтэл хүүхдийн гар дээр очиж буй бэлэг доторх хүүхдийн сок нь муудсан, хөгцөрсөн байдалтай байсан байна. Мөн тус бүтээгдэхүүнүүд нь гурван сарын дараа хугацаа нь дуусах байсан бөгөөд ийнхүү муудсан, хөгцөрсөн бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд өгөх гэж байсан нь илэрчээ. Одоогоор уг бэлгийг худалдан авсан хүүхдийн эцэг эх, ар гэрийнхэн болон тус цэцэрлэгийн багш ажилчид үүнд ихээхэн бухимдалтай байгаа гэнэ.