• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 9
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Ч.Батсансар: Аялал жуулчлалын зориулалтаар байшин барьснаас болж Туул гол бохирдож сүйрч байна гэдэг өөрөө өрөөсгөл ойлголт юм

by
2018-06-05 16:49
in Байгаль орчин, Ярилцлага
3
Ч.Батсансар: Аялал жуулчлалын зориулалтаар байшин барьснаас болж Туул гол бохирдож сүйрч байна гэдэг өөрөө өрөөсгөл ойлголт юм
SHARETWEET

БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай Нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

Туул голыг хамгаалах асуудалд танай байгууллага хэр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

Ерөнхийдөө Туул голын эх сайн хамгаалагдсан байдаг. Туул голын эхийг Хан хэнтий уулын тусгай хамгаалалтын газар хамгаалдаг. Гол маань өөрөө 280 гаруй км урсдаг тийм гол байгаа. Түүний 12,5 гаруй км хэсэг нь Горхи Тэрэлжийн улсын тусгай хамгаалалтын газар дээгүүр урсч байна. Манай байгууллагын хамгаалж байгаа хэсэг гэвэл Яармагийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлхи газар байдаг. Цаашаагаа Улиастайн хэсэг бол манай газарт харьяалагдаггүй. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан 12,5 км хэсэг нь манай Тусгай хамгаалалтын газрын захиргаанд хамаардаг гэсэн үг юм. Туул голын эх нь харьцангүй сайн хамгаалагдсан гэж ойлгож болно. Яг энэ 10 хэдэн км хэсэг газар дээр Монгол улсын 3 сая хүний нэг нь амьдарч, Улаанбаатар хотын дундуурТуул гол урсан өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчны байнгын хороо зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай олон удаа хамтарч ажилласны хүрээнд зарим нэг газрын тусгай зөвшөөрлийг цуцалж, 54 га газрыг Нийслэлийн захиргаанд хүлээлгэж өгсөн. Энэ дээр бид тусгай хамгаалалтын газарт барилга байшингаа барьсан 6 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалсан.

Одоо бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай хамтраад Туул голын дагуу аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр зураг төсөл хийж байна. Энэ дагуу Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл нийслэлийн иргэд чөлөөтэй амралт зугаалга хийх, явган хүний зам, дугуйн зам, нийтийн эзэмшлийн замын зогсоол, түргэн үйлчилгээний цэг зэргийг барьж байгуулхаар төлөвлөөд явж байна. Энэ төсөл дээр нийтдээ 3 тэрбум гаруй төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо бий. 3 тэрбум төгрөгнөөс 500 сая төгрөгийг нь зураг төсөлд зарцуулна. Үлдсэн хөрөнгийг нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ерөнхий тооцоо бий. Ерөнхийдөө Туул гол руу 80 гаруй гол горхи цутгадаг. Үүнээс зөвхөн 10 хэд нь л тусгай хамгаалалтад байдаг. Гэхдээ би түрүүн дурьдсан Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд байдаг Туул голын сав газрын хэсэг бол харьцангуй сайн хамгаалагдсан гэж хэлж болно. Одоогоор тус хамгаалалтын газарт 20 хэдэн байгаль хамгаалагч ажиллаж байна. Өнөөдөр Туул голын дэргэд Монгол улсын сая гаруй хүн амьдарч байна. Энэ асуудал бол өөрөө маш том проблем. Энэ бүх хүмүүс бүгдээрээ Туул голын сав газар болон Богд уул руугаа давхиад оччихдог нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад асар их хүндрэл бэрхшээл учруулдаг. Ард иргэдийн байгаль орчноо хайрлаж хамгаалдаг хуучны уламжлалт зан заншил маш их алдагдсан байна. Мөн иргэд хүмүүс маш их хогоо хаяж, машинаа Туул голын дэргэд угааж голын усыг маш ихээр бохирдуулж байна. Үүнээс болж Туул гол маш их бохирдож байгаа учир иргэд олон түмэн үүнийг маш сайн ойлгох ёстой. Туул голыг бүхэлд нь хамгаалая гэвэл нийт 280 гаруй км хэсгийг бүгдийг нь хамтад нь авч үзэх ёстой.

Туул голыг бие даасан хуультай болгох ёстой гэж олон жил ярьж ирсэн. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Ер нь ганц Туул голыг хамгаалах хуультай болно гэвэл үүнийг дагаад Хараа голын хууль, Ерөө голын хууль, Онон голын хууль, Хэрлэн голын хууль гээд бусад голуудын тухай хууль гаргах хэрэгтэй болно гэсэн үг. Ерөнхийдөө яагаад заавал Туул голыг онцлоод байгаа юм гэвэл Улаанбаатар хотын хүн амын ирээдүйн асуудалд санаа зовсны үндсэн дээр ийм хууль зайлшгүй гаргах ёстой гэсэн санал санаачилгаас үүдсэн болов уу гэж бодож байна. Хэрвээ заавал ийм хуультай болно гэвэл Туул голын 281 км газрыг бүхэлд нь хамгаалах тухай асуудал яригдана. Бид дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг сайн судалж, тэдний арга туршлагыг авч хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн аль ч улс орон гол мөрнөө дагаж л амьдардаг. Жишээ нь Өмнөд Солонгос гэхэд Хан мөрний гайхамшиг гээд нийслэл Сеул хотынхоо дундуур урсдаг Хан мөрнийхөө хажууд сайхан хөгжин амьдарч байна. Тийм болохоор бид ч гэсэн бусад улс орны жишгээр Туул голын асуудлыг онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй. Тэр утгаараа энэ сайхан голоо хамгаалах тусгай хууль гаргаад явахад нэг их буруудах юм байхгүй гэж бодож байна.

Хамгийн гол нь тэр хуулийг хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө их хэцүү ажил. Туул гол маань өөрөө 281 км урт гол, түүний эрэг хажууд малтай иргэд ч маш их байгаа, бас доод хавиараа уул уурхай ажиллаж байгааг ч сайн ойлгох хэрэгтэй. Миний бодлоор хэрвээ Туул голыг хамгаалах тусгай хууль гаргана гэвэл нэлээд буурь суурьтай хандах ёстой гэж бодож байна. Түүнээс биш энэ асуудалд зүгээр нэг хөнгөн хуумгай хандаж огт болохгүй. Өнөөдөр байгаль орчныг хамгаалах 400 гаруй хууль эрхийн акт байж л байна. Хамгийн гол нь Байгаль орчны яам болон бусад холбогдох байгууллагууд хамтраад уялдаа холбоогоо сайжруулаад гол мөрнөө хамгаална уу гэхээс биш ганц хоёр хууль гаргаад ажил сайжирна гэвэл том эндүүрэл болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Туул голын эргэн тойронд байгаа зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тэр олон байшин барилга болон замбраагүй газар олголтын асуудал мөн Туул гол дагуу байрлаж буй зөвшөөрөлгүй гүний худгийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна вэ?

Таны хэлж байгаатай санал нэг байна. Гүний худгийн асуудал бол санаа зовах асуудлын нэг мөнөөсөө мөн. Манайх чинь гүний худаг гаргах угаасаа хориотой байдаг. Ер нь бол Зайсан, Яармаг орчмын газруудад маш олон улсын болон хувийн хэвшлийн янз бүрийн обьектууд байрлаж байна. Одоо тэнд чинь шорон байж байна, Үндсэн хуулийн цэц нь байж байна, Их сургууль нь байж байна, Сүрьегийн эмнэлэг нь байж байна, өөр бас хувийн барилга байшингууд нь байж байна. Ингээд бодохоор маш их зовлонтой асуудлууд үүсэж таарна. Тэгээд тэр инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц нь шийдэгдээгүй газарт иргэд хувь хүмүүс маш ихээр гүний худаг ухсан байдаг юм байна. Ингээд тэр өчүүхэн жижиг газар дээр тийм олон хүн шавааралдаад бас дээр нь хамаа намаагүй гүний худаг ухаад гүний усыг нь соруулаад байхаар яаж ч бодсон Туул голын ус багасах нь ойлгомжтой. Тийм учраас энэ асуудал дээр манай байгаль орчны байгууллагууд маш сайн хяналт шалгалт хийх ёстой.

Гэхдээ тэнд шинээр баригдсан байшин барилгуудуудын нойлноос учиргүй их баас шээс урсаад Туул гол руу урсаад байна гэвэл арай санал нийлэхгүй байна. Удахгүй шинэ цэвэрлэх байгууламж баригдаад ирэхээр энэ асуудал арай гайгүй тийшээгээ шийдэгдэх болов уу гэж харж байгаа. Тийм болохоор түрүүн таны хэлсэнчлэн иргэд хувь хүмүүс болон пүүс компаниуд дураараа ингэж гүний худаг гаргаж байгаа явдалтай бид тэмцэж эхэлнэ. Хамгийн гол нь энэ асуудлыг шийдвэрлэх шийдэл нь юу байж болох вэ гэдгийг бид сайн бодолцох ёстой. Зөөврийн усаар явах уу? Эсвэл өөр ямар шийдэл байж болох вэ гэдгийг сайн бодох ёстой. Тэр үүднээсээ энэ асуудалд бүх холбогдох байгууллагууд хамтраад нэг бодлого шийдвэр гаргаж хамтран ажиллах шаардлагатай. Түүнээс биш дан ганц манай байгууллага үүнийг дангаараа шийдвэрлэнэ гэвэл хүчин мөхөсдөнө. Хамтраад л ажиллах ёстой. Хамгийн гол нь шийдлээ зөв олж тооцож, болж бүтэхгүй байгаа юмаа хамтраад шийдвэрлэх ёстой. Бас үүний төлөө дуу хоолойгоо өргөөд явж байгаа та бүхэнд бас баярлаж байна.

 Тэгвэл Улаанбаатарын ойр орчимд байгаа арьс ширний үйлвдэрүүдийг яах ёстой вэ? Тэр үйлдвэрүүд чинь бас Туул голыг бохирдуулж байгаа биз дээ?

Арьс ширний үйлдвэрүүд Туул голын бохирдолд мэдээж нөлөөлж байгаа. Энэ асуудал бол ганц хоёр байгууллагын тухай асуудал биш нийт Улаанбаатарчуудын асуудал. Та ч би ч энэ асуудалд хамаатай. Гэхдээ Туул голын ус багасаж байна, цаашдаа экологийн сүйрэлд хүрэхэд ойртож байна гэдэг энэ асуудал нь манай тусгай хамгаалалтын газар ганц хоёр компанид зөвшөөрөл олгоод хэдэн аж ахуйн нэгж тэнд обьект бариад, тэд л усны урсацыг нь багасгаад байна гэдэг өөрөө маш том эндүүрэл. Яагаад гэвэл Туул голыг дагасан асар олон тооны гүний худгууд байна, тэгвэл Улаанбаатар хотын нийт иргэд энэ гүний худгаас шууд ундаалж байгаа. Гэтэл тэр бүх хүмүүс чинь аяганд байгаа усыг соруулаар сорж байгаатай адил усыг ингэж хамаа намаагүй хэрэглэж байгаа болохоор Туул голын ус маш ихээр татарч байна.  Дээрээс нь энэ их барилга байгууламж, арьс ширний үйлдвэрүүд, УБ хотын бохирын ус бас нэрмээс болж байгааг үгүйсгэхгүй. Мөн хур тунадас орохгүй байх болон дэлхийн дулаарал ч үүнд нөлөөлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ерөөсөө Улаанбаатар хотын гэр хорооллыг тэр чигт нь барилгажуулна гэвэл тэр асуудал хэзээ ч бүтэхгүй, энэ бол ямар ч боломжгүй зүйл. Тэгвэл Туул гол зүгээр л горхи л болно. Яагаад гэвэл бүх усыг нь гүний худагууд зүгээр сороод л дуусна.

Тэгэхээр Улаанбаатар хотын хүн амыг хүссэн хүсээгүй тарааж, хотын хүн амыг багасгах бодлого явуулах хэрэгтэй. Бас үүн дээр нэмж хэлэхэд Улаанбаатар хотыг агаар усыг бохирдуулж байгаа нэг томоохон асуудал нь нүүрс юм. Нүүрснээс задардаггүй 6 том элемент гардаг. Үүнээс болж хорт хавдар болон янз бүрийн өвчлөлүүд үүсдэг. Миний үзэж байгаагаар үүнтэй тэмцэхийн тулд нэгдүгээрт хүн амаа багасгаж, хотын хүн амыг яг 500 мянган хүн амд байлгаж, хоёрдугаарт ногоон байгууламжуудыг маш ихээр бий болгох шаардлагатай. Бас үүн дээр нэмж хэлэхэд Туул гол руу цутгадаг олон тооны голууд байна, тэгвэл тэдгээр голуудын эх дээр маш олон зуслангийн газрууд байгаа. Гэтэл тэр зуслангууд нь голын эхэнд байдаг бүх бут сөөг, торлогуудийг нь устгаад,  дээр нь зөвшөөрөлгүй гүний худаг барьчихаар Туул голын байгаль экологид нөлөөлөхгүй яах юм бэ. Тиймээс Туул голын дэргэд хэдхэн тооны аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар байшин барьснаас болж Туул гол бохирдож сүйрч байна гэдэг өөрөө өрөөсгөл ойлголт юм. Одоо та зарим зуслан дээр очоод хараарай, бид нарын багадаа гардаг байсан зуслан дээр зарим хүмүүс булаг шандыг нь боож хаачихаад яагаад ингэж байгаа юм гэхээр өөдөөс инээгээд сууж байна. Бас үүн дээр нь нэрмээс болгоод тэнд байгаа нүхэн жорлонгууд нь Туул голыг маш муухайгаар бохирдуулж байна. Тэдгээр зуслангын зарим ухвар мөчид хүмүүс бүр Туул голын эрэг дагуу орших бут сөөг, торлогоор тогоо угаадаг юм хийчихээд зах дээр зараад явж байгаа ч явдал байна. Тийм болохоор энэ асуудал дээр хаа хаанаа нухацтай хандаж, бүгдээрээ хамтраад тэмцэх хэрэгтэй.

Тэгэхээр Туул гол дагуух зөвшөөрөлгүй баригдсан энэ олон барилгуудыг яаж шийдвэрлэх ёстой вэ? Тэрнийг нураах уу эсвэл энэ хэвээр нь үлдээх үү?

Ер нь бол Монголын түүхэнд барилга нурааж байсан түүх байдаггүй юм билээ. Харин манайх анх удаа нурааж үзлээ. Саяхан бид өнөөх 5 давхар карзазыг нураалаа. Саяхан нураах гээд хоёрдугаар шатандаа ороод явж байсан чинь шүүх нь зогсоочихсон. Гэхдээ тэр байшингийн эзэн иргэн Дайчинхүүгийн газар бол ямар ч зөвшөөрөлгүй газар байсан юм билээ. Тэрний зүүн талын барилга бас  зөвшөөрөлгүй барилга байсан. Мөн тэрний ойр орчим байсан ТҮЦ болон ресторан бас ямар ч зөвшөөрөлгүй байсан. Ерөөсөө ингээд хэн дуртай нь дураараа барьчихдаг. Тэгээд бид  анх удаа Монголын түүхэнд барилга нурааж үзлээ. Болдог л юм байна. Хамгийн гол нь энэ олон хууль журамууд бүгдээрээ хоорондоо уялдаа холбоо муутай байгааг ойлгох ёстой. Цаашдаа бид зөвшөөрөлгүй барилгуудыг нураана. Нураах жагсаалтыг нь гаргачихсан байгаа.

Зайсангийн ойр орчимд байх “Хотхон нэртэй хогийн цэгүүд”-ийг яах вэ? Бас нураах уу?

Зайсангийн гүүр давангуут маш олон тооны суурьшлийн бүс үүссэн байдаг. Мөн тэнд томоохон аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж болон хүнсний дэлгүүрүүд байгаа. Тэгэхээр нэгэнт баригдсан олон хүн амьдарч байгаа тэр олон барилга байшингуудыг шууд нураах боломжгүй. Хэрвээ үнэхээр нураах шаардлагатай гэвэл хууль гаргах хэрэгтэй. Бас тэнд амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг өөрөө маш том асуудал. Нэг үгээр хэлбэл анхнаасаа тэнд газар олгосон тэр хүмүүсийн лай ланчигийг өнөөдөр бид үүрээд явж байна. Ийм л байна. Гэхдээ та нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Би өөрөө энэ ажлыг 2014 онд авсан. Одоо 4 дэх сайдынхаа нүүрийг үзээд явж байна. Энэ хооронд маш олон Засгийн газар солигдсон. Би өөрөө өнөөдөр 4 жил ажиллаагүй байна. 3 жил хагас л болж байна. Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын дундаж нас долоохон сар байна. Төр өөрөө ийм тогтворгүй байгаад байна. Бид нараас өмнө Байгаль орчны сайдаар томилогдож байсан арван хэдэн хүн байна. Өөрөөр хэлбэл бид өдгөө хориод сайдын нүүрийг үзсэн байна. Тэгэхээр бид тэр бүх хүмүүсийн хийсэн ажлын сайн муу зүйлийг хариуцах ёсгүй.

Би анхнаасаа ажил авахдаа нэг л зүйлийг хэлж байсан. Богд уул, Зайсан толгойн энэ олон замбраагүй зүйлийг нэг мөсөн эмх цэгцэнд нь оруулж чадахгүй ээ гэж. Би мэдээж тэр өндөр өндөр байшингуудыг шууд нурааж чадахгүй. Би тусгай хамгаалалтын хилийн цэсийг одоо байгаа суурьшлийн бүсээс нь татаж байж, энэ асуудал шийдэгдэнэ гэхээс биш энэ замбраагүй юманд бид нар ороод хорин хэдэн байцаагчтайгаа үзэлцээд үзэлцээд ямар ч үр дүн гарахгүй. Тэгснээс тэр нийслэлд нь өгдөгөөр нь өгөөд тэндээс ерөнхий төлөвлөгөөнд нь оруулаад эмх цэгцэнд оруулах хэрэгтэй гэсэн байр суурийг л хэлсэн. Хоёрдугаарт би гадаа өргөдөл бариад зогсож байсан 1000 ядуу иргэний асуудлыг шийдэж өгсөн. Манай ажил өөрөө маш их хэл амтай хэцүү ажил. Тэглээ гээд бид үүнээс шантралгүй ажлаа зохицуулаад явж л байна. Манай газар саяхан өмнө нь нэг хувийн компанид өгчихсөн байсан Богины аман дах 12,5 га газрыг хурааж авч нийслэлийн захиргаанд  нь хүлээлгэж өгсөн. Энэ Улаанбаатар хотын газрууд чинь эзэнгүй байгаад ирэхээр маш том асуудлууд гардаг. Хүмүүс хогоо хаяаад унадаг, бааж шээгээд унадаг, машинаа угаагаад унадаг, гэмт хэрэг гардаг гэх мэтчилэн олон асуудлууд ундардаг. Тиймээс нийслэл энэ бүхнийг яаралтай ерөнхий төлөвлөгөөндөө оруулж шийдэх нь хамгийн зөв гарц юм.

Туул голын дагуу аялал жуулчлал хөгжүүлэх ямар боломж бололцоо байгаа вэ? Та юу гэж харж байна?

Туул голын аялал жуулчлал бол одоо ер нь Богд уулын аялал жуулчлал болж таарч байна. Саяхан би Швейцар яваад ирлээ. Тэнд Ланденберг гээд 60 га тусгай хамгаалалтын газарт очиж үзлээ. Тэнд уулын аман дээр аялал жуулчлал гэдгийг яг бодит утгаар нь хөгжүүлсэн байна. Ан амьтан нь байгаль дээрээ чөлөөтэй явж байгаа нь харагдсан. Одоо дэлхийн нийтээр зоо парк буюу амьтны хүрээлэнгээс татгалзаж, зэрлэг ан амьтныг ихэвчлэн байгаль дэээр нь байлгадаг болсон. Хуучин манайд ийм юм байсан боловч сүүлдээ янз бүрийн шалтгаанаас болж, алга болсон юм билээ. Бас манайд энэ эрх зүйн орчин нь алга байна. Одоо бид энэ арга туршлагыг дахиад бий болгохоор зорьж байна. Өнөөдөр манай улсад энэ арга туршлагыг хөгжүүлсэн цорын ганц газар бол Хустайн нуруу байгаа. Хустайн нуруу өөрөө 50 мянган га газартай, 1000 гаран буга, 350-аад тахь, хэдэн тооны зэрлэг шувуу, удахгүй цөөн тооны зээр аваачихаар төлөвлөж байгаа. Өмнө нь ганцхан байсан аргаль одоо үржээд 64 болсон.  Иймэрхүү байдлаар Богд хан уулын тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлалыг хөгжүүлж болох юм байна гэж бид үзэж байгаа.

Саяхан бид иргэд жуулчдыг онгон байгалийг өөрсдийн нүдээр очиж үзэх 5 маршрутыг батлуулсан. Үүний эхний тохижолт буюу Зайсангийн тохижолтыг нийслэлээс төлөвлөж гаргасан байгаа. Дараачийн тохижолт нь Төр хурхийн аманд 3 га, Хүрэл тогоот дээр том машины зогсоол барих, наашаа яваад Зайсангийн ам, Богины ам, Манзуширийн ам гээд 5 газарт тусгай хамгаалалтийн газар бүхий аялал жуулчлалын газруудыг бий болгохоор зорьж байна. Энэ төсөл дээр 60 сая ам долларын асуудлыг шийдэж өгвөл уг төсөл хэрэгжих боломжтой. Бас дугуйн аялал жуулчлал болон экстрим аялал жуулчлалын төсөл хөтөлбөрийг ч хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байгаль орчноо зөв зүйтээгээр хамгаалж, биологийн төрөл зүйлээ хадгалж хамгаалах тал дээр анхаарч маш бодлоготой хандах хэрэгтэй.  Ер нь аялал жуулчлал гэдэг бол аль нэг аялалын компани газар авч, хашаа хатгаад хэдэн хүн тэр газарт нь очиж архидах явдал биш бүх нийтээрээ амарч зугаацах тэр хэлбэрийг л хэлдэг. Бид ийм зарчмаар л аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж ажиллах болно. Мөн бид энэ 6-р сарын 1-ээс эхлэн тусгай хамгаалалтын газарт нүхэн жорлон ашиглахыг хориглоно гэсэн журмыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Жорлонгоо шийдэж чадаагүй байж Богд уулын орчим болон нийт тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьсны ч хэрэггүй. Тэгж байж л тухайн аж ахуйн нэгжтэй хариуцлага ярина.

Ярилцсанд баярлалаа.

ShareTweet

Related Posts

З.Батбаяр: Туул голын усанд битгий сэлээрэй хүний өтгөнөөс ялгардаг нян илэрч байна
Нийгэм

2024-11-14 12:17
Туул голын усны сорьцод гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ
Нийслэл

2024-11-14 09:53
Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулсан гэв

2024-10-30 17:08
}

Шинэ мэдээ

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
0

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай