Тав дугаар сарын 3-нд оргилсон Килауэа галт уулнаас шинээр урссан хайлмаг Грин нуурыг мөн Гавайн оршин суугчидын хэдэн арван байшинг устгажээ. Шинээр гарч байгаа хайлмаг өдөр бүр нэмэгдэж байгаагаас галын урсгал Номхон далайн усанд урсан орсоор байна. Дэлхийн зүүн бүсийн газрын гүнээс үхлийн аюултай хүчлийн ууршилт дэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчид газар нутгийн аюултай орчныг орхихоос татгалзсан хүмүүсийг албадан нүүлгэх, шоронд хорих нөхцөлтэйгээр шаардаж байна. Килауэагийн дэлбэрэлтээс хойш ауюлтай бүсийг 10,000 хүмүүс орхиод байна.
Ц.Пүрэвдорж