Япон хэрэв Хойд Солонгос цөмийн болон пуужингийн түүнчлэн энэ улс оронд байгаа япон иргэдийг хүчээр тогтоон барьж буй асуудлаа цогцоор нь шийдвэрлэвэл эдийн засгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн талаар Токиод хийгдсэн АНУ-д хийгдэх айлчлалтай холбогдсон хэвлэлийн-бага хурал дээр Японы гадаад худалдааны сайд Таро Коно мэдэгдлээ.
Сайд зургадугаар сарын 6-9-ний хооронд айлчлах, уулзалтын гол зорилго нь “удахгүй болох АНУ-Хойд Солонгосын уулзалттай холбогдуулан Япон-Америкийн хоёр талын хэлэлцэх асуудлыг тодотгох”, түүнчлэн Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийгдэх дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах болно гэж мэдэгдлээ.
“Япон Америкийн талд хэрэв Хойд Солонгос цөмийн ба пуужингийн асуудал болон Японы хулгайлагдсан иргэдийг хүчээр тогтоон барих асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэвэл, Япон Хойд Солонгостой дипломат харьцаагаа хэвийн болгож Хойд Солонгост эдийн засгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн”- гэж тэр мэдэгдлээ.
АНУ, Хойд Солонгосын тэргүүнүүдийн уулзалт Сингапурт зургадугаар сарын 12-нд болохоор төлөвлөгдсөн. Энэ уулзалтын өмнөхөн пүрэв гаригт Вашингтонд Японы ерөнхий сайд Синдзо Абэ зочлох болно. Энэ үед гол асуудал нь Японы иргэдийг хүчээр тогтоон барьж байгаа асуудал болон Японы зүгээс БНАСАУ-д үзүүлэх санхүүгийн тусламжийн асуудлууд, хэрэв тус орон цөмийн зэвсгээс бүрэн татгалзсан тохиолдолд хийгдэнэ.
Ц.Пүрэвдорж