УДБЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 09-10-нд тайзнаа толилуулна. Дөрвөн бүлэгт энэхүү балетыг анх 1823 онд тухайн үеийн Кировын Дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Мариинскийн театрт тоглож байсан бол 1956 оны зургаадугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа тавьсан түүхтэй. Эл бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, зураачаар Ардын зураач Л.Гаваа, туслах найруулагчаар Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.
Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг. Хайр дурлалын гашуун түүхийг мөнхөлсөн эл балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт 2016 онд тус театрын тайзнаа болсон билээ. Уг балетын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.