Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаанд зориулж хувиасаа 100 сая төгрөг хандивлахаар болжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Хувийн зүгээс хандив өгч байгаа тул хэвлэлийн мэдээ гаргаагүй” гэлээ.
Хандивыг тус газрын хамт олон төрөх орыг шинэчлэхэд зарцуулна гэдгээ илэрхийлсэн байна. Олон нийтийн зүгээс төрөх эмнэлгийн орыг шинэчлэх нь зүйтэй гэсэн санаачилга гаргаад байсан билээ.