Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны айлуудад хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл зэрэг олон эд зүйлс алдагдсан хэрэг гарч байсан билээ. Тодруулбал, Нүхтийн аманд байрлах “Гачуурт” ХК-ын захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлд БНСУ-ын иргэн Пак гэгч нь Монгол иргэнтэй нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг нь хулгайлсан байдаг. Тэгвэл уг этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Солонгос иргэнд 7 жилийн хорих ял, монгол иргэнд 5 жилийн хорих ял тус тус оноожээ.
Хэргийг сануулвал, Тэд дээрх айлуудын цонхыг нь хагалж нэвтэрч, үнэт эдлэлийг нь хулгайлан мөн айлуудын дохиоллын систем, хяналтын камерийн бичлэгийг устгаж байсныг илрүүлсэн байдаг. Дээрх этгээдүүд нь хулгайлсан эд зүйлсээ контейнерт ачин, гурав хоногийн дараа хил давуулах гэж байхад нь Монголын цагдаа нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн баривчилсан байдаг билээ.