2018 оны 4 дүгээр сард ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцин нийлүүлсэн. Уг вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл 17-96 хувийн биелэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд вакцинжуулалт 80 хувьтай явагдаж байна.
Одоогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт 5 дугаар сарын 26-нд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өгийнуур сумын болон зэргэлдээ сумдын малыг вакцинжуулж байна.