Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Си Зиньпиний урилгаар, энэ сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.
ШХАБ-ын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтаа хийх ажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх юм байна.