• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 27
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Шүүгдэгч Б.Эрдэнэсүх эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ

    Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

Найман жил уул хаднаа бүгсэн Дамдинсүрэн зурхайч

by
2018-06-10 08:48
in Түүх, уламжлал
1
Найман жил уул хаднаа бүгсэн Дамдинсүрэн зурхайч
SHARETWEET

АЛТАН ҮЕИЙН СҮҮЛЧИЙН ЗУРХАЙЧ АНИЛАН ГЭГДЭХ ДАМДИНСҮРЭН. МАШ СОНИН ТҮҮХТ ХҮН. ЗАВХАН АЙМАГ ЦАГААНХАЙРХАН СУМЫН ХАРЬЯАТ. 1970-Д ОНЫ ЭХЭН ЗАВХАН. ОТГОНТЭНГЭР РАШААН СУВИЛАЛ.

Өнөөгийн Завхан аймгийн хилийн гортиг дотор хамрагдах нутагт олон арван тамгатай, тамгагүй хутагт, эрдэмтэн лам, эмч маарамба үе үеэрээ төрөн гарсан байдаг. Өнгөрсөн зууны 1930-аад оны эхэн, төгсгөл үеийн хоёр удаагийн Их хэлмэгдүүлэлтийн гадна тойрогт амьд сэрүүн үлдсэн нь хэд бол.

Тэдний нэг нь Жалханз хутагт С.Дамдинбазар. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1923 онд 49 насандаа хүмүүний тавилангаар өөд болжээ. Ороо бусгаа цагийг мэдэрсэн Дилав хутагт Б.Жамсранжав 1932 оны Их хэлмэгдүүлэлтийн өмнөх жилийн өвөл 1931 оны хоёрдугаар сар өмнөд хөрш рүү одсон байдаг. Тэрээр 1949 онд бусдын дэмжлэг туслалцаатайгаар Америк руу гарч 1965 онд 82 насандаа хүмүүний тавилангаар Нью-Йорк хотноо таалал төгссөн.

Дотоод явдлын яамныхан хэнд ч үл автагдах ид шидтэнд тооцогдож байсан Завханы бусад хутагт хувилгаадын насны хэмжээг 1937, 1938 оноор дуусгаж, төрийн төмөр нүүр цагаа болохоор ямар хүчтэйг харуулан цаазлан хороосон билээ. Тэдний нэрсийг дурдвал. Билэгт ламын хувилгаан, Ачит ламын хувилгаан, Хамбын гэгээн, Ялгуусан хутагт, Номч мэргэн Арь гэгээн, Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн, Яруугийн хүрээний эмч маа-рамба Адарсүрэн, Санжжав, Чунаг, Намсрай…. гэх мэт.

Харин Цагаанхайрхан сумын Д.Дамдинсүрэн зурхайч хэмээх нэгэн эрдэмтэн хүмүүн Дотоод явдлын яамныхнаас найман жилийн турш нуугдаж хангай говь хосолсон Ширээтийн голын ар өвөр ай сав нутгаар хэсүүчлэн явсаар амь хэлтэрсэн түүхтэй. Завханчууддаа Анилан гэсэн авгайлга нэрээрээ алдаршсан Доржийн Дамдинсүрэн нь 1901 онд Чулуутын голын эх Улаантолгой гэдэг газар мэндэлжээ.

Түүний аав, ээж нь үр хүүхдээ эрдэм номд сургахыг эрхэмлэн хоёр том хүү Жамсран, Гунгаа нараа хүрээ хийдэд шавилан суулгасан байлаа. Д.Дамдинсүрэнг найман настайд нь 1909 онд хоёр ахыг нь дагалдуулан Отгоны өвгөн хүрээ, хошууны Наян дуутын хүрээнд суулгаж нэртэй зурхайч Балжиннямд шавь оруулжээ. Д.Дамдинсүрэн улмаар Дуутын хүрээний зурхайч Гончигийн гарын шавь болж Шавилан зурхай болон Чойрын ном эрдмийг төгс эзэмшжээ. Тэрээр 25 насандаа дооромбо (тарнич), Дуутын хүрээний Дүйнхор, Дашминжүүрийн Цорж болтлоо дэвшин өргөмжлөгдсөн гэдэг. Мөн хурлын бүрээ, бишгүүрийг гойд сайхан үлээдэг байжээ. Д.Дамдинсүрэн Тарнийн ухааны дооромбо болсноос гадна Зурхайн ухааны дээд цол-зээрэмбийн зэрэгт хүрсэн байна.

Тэрээр номч мэргэн дооромбо зурхайч гэж алдаршиж, төрсөн хоёр ах нь мөн нэгэн адил ном эрдэмтэй гавьж, дооромбын дом тавьж нутаг хошуундаа бахархан гайхагдаж олон түмний хайр талархлыг хүлээж байв. Ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд эрдэм номтой гурван хүү нь хурал ном хурж буян үйлдэхэд ийм сайхан ном эрдэмтэй хүүхдүүд төрүүлж, өсгөсөн яасан сайхан буянтай хүн бэ гэж хүмүүс гайхан шагширч байсан гэдэг.

1937 оны хоёр дахь удаагийн Их хэлмэгдүүлэлт 1938 оныг дамнан үргэлжилж байлаа. Дуутын хүрээний Дашминжүүрийн шүтээний хамгийн сүүлчийн Цорж, Наян дуутын хүрээний хамба Д.Дамдинсүрэнд төлөх боломжоос хэтэрсэн татвар ногдуулаад, татвараа төлөөгүй гэснээр шалтаг заан 1938 оны хавар барилчилжээ. Түүнийг Завхан аймгийн Улиастай дахь Ганц худгийн амны гэр шоронд хоригдож байх зуурт түүний төрсөн ах гавьж Жамсран, дооромбо Гунгаа нарыг мөн нэгэн адил хилс хэргээр баривчилсан байна.
Тэрхүү хүнд бэрх өдрүүдэд Ганц худгийн амны хар гэрт хоригдсон эрдэмтэй лам нар харилцан бие биенийхээ алс хэтийн зам мөрийг үзэж, цаашид хэн нь оргон зугтаавал амьд үлдэх эсэхийг зурж мэргэлдэг байж. Д.Дамдинсүрэн зурхайчид Онц бүрэн эрхэт комиссын 17 дугаар хурлын 1938 оны тавдугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр хуулийн дээд хэмжээ өгчээ. Гэтэл шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алуулах ял авсан “эсэргүү” Д.Дамдинсүрэн хамт хоригдож байсан сайн нөхдийн туслалцаатайгаар гэр шоронгоос оргон яваад хоёр хонож байлаа. Тэрээр оргосон шөнөө аймгийн төвийн Жавхлант толгойн өвөр талын нэгэн айлд орсон нь аймгийн Дотоодыг хамгаалахын ажилтных байсан гэдэг. Гэрийн эзэн өөрөө байгаагүй бөгөөд эхнэр нь олон хоног өлсөж ядарсан Д.Дамдинсүрэн зурхайчид хоол цай хийж өгснөөр үл барам замын хүнс цай давс, замбайн гурил, шар тос зэргийг зэхэж өгөн Чигэстэйн голын гүүр хүртэл үдэн гаргаж өгсөн байна.

Зурхайч өөрөө тэр айлыг тохиолдлын, гэрэлтэй байхаар нь орсон гэж өгүүлдэг бол, түүний дарууг сайн мэдэх хүмүүс “Анилан (авгайлга нэр нь) зурхай зурж мэргэлээд хаашаа явах, хаана хоргодох, хэнтэй уулзахаа товлодог байсан” хэмээн ярьдаг. Д.Дамдинсүрэн зурхайч оргосныхоо дараа өдөр Өндөр толгойн оройд гарч хоёр хоног бүгсэн байна. Тэрээр төрсөн нутгийн (Цагаанхайрхан сум) зүг алхаж яваад аймгийн төвийн урд талын Ганцын давааны оройд өөрийг нь мөшгөгчидтэй халз тулжээ. Тухайн үед баривчлах даалгавартай явсан хүмүүс хожмоо “Яах аргагүй л халз тулсан, нэг хонхор газар суун тусаад залбирах шиг болсон. Харагдах бараа дүрсгүй алга болсон юм. Бид ч эхлээд гайхсан, сүүлдээ айх сэтгэл төрж билээ” хэмээн ярьсан байдаг. Харин Д.Дамдинсүрэн зурхайч “Ачит багш минь авраарай гээд залбиран сууж тэр хүмүүсийг өнгөрөөсөн юм. Баригдаагүй маань Дилав багшийн ач” гэж ярьдаг байж.

Д.Дамдинсүрэн зурхайч 1938 оны тавдугаар сараас 1946 оны зун хүртэл найман жилийн 3000-аад хоногийг ганц биеэрээ орох оронтой оронгүй, хоолтой хоолгүйгээр даарч, хөрч хүйтэн бороо цасанд норж, тэнгэрийн дуу, аянга цахилгаан, араатан амьтан зэргээс айх цочих гээд ёстой л мянган зовлон түмэн бэрхшээлийг даван туулжээ. Өөрийн ар гэр, ах дүү, нутгийн сайн санаат сонор соргог ард түмнийхээ ач ивээлээр нутгийн онгон сайхан байгалийн хишиг буян, нөмөр нөөлөгт, ачит багш, бишрэн шүтдэг шүтээн, сахиусныхаа ачаар амьдарч байсан гэдэг. Тэрээр энэ талаар дурсан ярихдаа,

-Эхний жилүүдэд туйлын хүнд хэцүүхэн байсан. Ар гэр, нутаг усны минь ард түмэн надаас болж хардлага сэрдлэгт өртөгдөн, нээж нэгжүүлэн, асууж байцаагдана. Тэр ч байтугай манаа сахиултай байсан хэдий боловч яаж ийгээд л хучлага дэвсгэр, хоол хүнсээр тусалж дэмжин хангайгаас говь руу, говиос хангай руу нүүхэд ч нүүлгэж, хамгаалж нуугдуулж л байлаа. Хангай говь хосолсон Ширээтийн голын ар өвөр талын аль бартаатайд нь нуугдана. Хоргодон амьдарч байгаагүй газар нутаг тэр орчимд ховор. Энэ өлгий нутаг минь намайг хамгаалж орогнуулж байсан орон гэр минь юм. Миний орон гэр болж байсан нутаг гэвэл:
-Давааны өвөр. Хэргэстийн мод
-Баянбулагийн ар Шажингийн мод
-Хөшөөтийн бөөн мод
-Хөшөөтийн бага салааны ой мод
-Шажингийн энгэрийн дэл ханан
-Хөх усны ой
-Баянбулагийн хоёр хясаа
-Бөөргийн тавцан
-Тахилгатын шугуй
-Байшинтын ой
-Сайхан дугуйн хясаа
-Намагтайн жимгэрийн ой
-Хангайн их нарийн ой
-Мухар нарийны мод
-Цагаан эрэгийн мод
-Цэцэрлэгийн их Гялгарын ой
-Баруун арцын ар Нэвтийн цохио өвөлжөөний хойд орой
-Ар нэвтийн элсний эхний ханан
-Ар нэвтийн хойд оройны улаан ханан зэрэг газар болно. 1938-1946 он хүртэл энэ найман жилийн хугацаанд ганц бие уул хад ой хөвчөөр амьдран суухдаа юу эсийг бодож, зовж зүдэрч, айж эмээж нуугдан бүгж байх билээ дээ. Тэр үед хүнээс л ганцхан айдаг байлаа. Араан амьтан, байгалийн элдэв дуу авиа, тэнгэрийн дуу цахилгаан гээд л айх юм бишгүй л дээ. Тэдгээрээс сүүлдээ айж цочихоо больдог юм билээ гэж нэгэнтээ өгүүлсэн байдаг.

…1946 оны зун Дашпэлжээ нарын хот айл Цагаанхайрханы Шажингийн энгэрийн бэлд голын захад зусч байлаа. Хот айлд цүнх үүрч, гар буу зүүсэн дотоодыг хамгаалахын хоёр ажилтан иржээ. Цай ууж байхад нь тэдгээр ажилтны баривчлах ёстой Д.Дамдинсүрэн зурхайч гэрт өөрөө ороод иржээ. Ингээд хүмүүстэй мэндлэн цай ууж аваад Дашпэлжээ-гийнхээс морь гаргуулан унаж нөгөө хоёрт баривчлагдан хамт явсан байна. Энэ явдлаас хойш олон хүн түүнээс “Ил гарч өөрөө бууж өгвөл эсэн мэнд үлдэнэ. Түүгээр ч барахгүй ял хэлэлцэхгүй суллагдана гэдгээ зурхайдаа үзсэн үү” гэж асуусан байдаг. Харин тэрээр энэ асуултад тодорхой хариулдаггүй булзааруулан,

-Шажингийн дэл хананд байлаа. Нэг өглөө Ширээгийн гол уруудан морьтой хүмүүс явж, зарим нь голын хөвөөгөөр зусч байсан айлуудад бууж мордоцгоож байсан. Гол өгсөөд хоёр морьтой хүн явж байснаа Хөх усны дээд үзүүрт бууж дурандаж байгаад мордоцгоож байсныг Адиа нь (өөрийнх нь авгайлга) хараад л байж билээ хэмээн өгүүлдэг байсан байх юм. Тэр зун Өргөн ширээтэд шүүн таслах хурал болж, Д.Дамдинсүрэн зурхайчийг суллан тавьсан болохыг цугларсан олонд мэдэгдсэн байна. Нутгийн хүмүүсийн яриагаар бол уг хуралд аймгийн Дотоодыг хамгаалах газрын Чимэдрэгзэн гэдэг маш их эрх мэдэлтэй том дарга ирсэн байна.

1964 онд Завханчуудын дунд “Малчны календарь”-ийн Модон луу жилийн билгийн тоолол алдаатай гарсан гэнэ. Гандантэгчинлэн хийдийн хамба Гомбожав гуай Дамдинсүрэн зурхайчтай уулзахаар тусгай онгоцоор ирлээ” гэсэн яриа тарж байв. Уг нь үнэн чанартаа өөр үйл явдал болсон юм билээ. Америкт сууж байсан Дилав хутагт Жамсранжав нь монголч эрдэмтэн О.Латтиморыг манай улсыг зориход нь гурван хүнд захиа дайсан байдаг. Тэдний нэг нь өөрийнх нь шавь Д.Дамдинсүрэн зурхайч. Тухайн үед МАН хүчтэй, Нийгмийн Аюулаас хамгаалах яам хүчтэй байсан ч О.Латтиморыг Завхан руу явж Д.Дамдинсүрэн зурхайчид багшийнх нь захидал өгөхийг хорих хэцүү байж. Гэхдээ Дилав хутагтын захидлыг тусгай онгоц хөлөглөсөн тусгай төлөөлөгч О.Латтимор гардуулахаар Завханд ирлээ гэвэл бас нэг тиймэрхүү байж. Ямар ч болов эрдэмтэн О.Лат-тимор нь хамба лам Гомбожав, бас аймгийн МАН-ын хороо, НАХ-ын хэлтсийн ажилтан дагуулуудтайгаар хутагтын захидлыг зурхайч шавьд нь өөрийн биеэр өгсөн байна.

Тэгэхдээ хотын төлөөлөгчид захидлын асуудлаар ирснээ нууцалж “Малчны календарь”-ийн асуудлаар ирсэн гэж зориуд цуурхал тараасан байсан шүү. Зурхайн ухааны зээрэмбэ Д.Дамдинсүрэн нь үүнээс нэг жилийн өмнө буюу 1963-1964 онд нийслэл хотноо Хүрэлтогоотын Одон орны судлалын төвд урилгаар ажиллаж байсан юм. Тэрээр энэ хугацаанд МУИС-ийн физик математикийн багш нар болон зурхай сонирхогч эрдэмтдэд Шавилан зурхайн ухааны онол практикийн олон цагийн лекц уншиж байв. Д.Дамдинсүрэн зурхайч нь Цагаанхайрхан сумын “Улаан октябрь” нэгдлийн малчин байхдаа 1962 оны усан барс жилийн, 1963 оны усан туулай жилийн арга билгийн цаг улирлын тооны бичгийг Улаанбаатар хотын, Завханы төв Улиастай хотын гэж хоёр тусгайлан гаргаж байсан.

Д.Дамдинсүрэн зурхайчийн зохиосон “Наран ургах, шингэх, өдөр шөнийн хүснэгт дөрвөн улиралд, таарсан цагийн тодорхой толь” хэмээх Улаанбаатар хотын газрын хуваарьт зохицуулан нягт зурж тооцоолон бодож гаргасан олон хүснэгт нь судалгаа хийгээд хэрэглээний чухал ач холбогдолтой бүтээл юм.
Хутагт хувилгаадын нутаг Завханаар овоглосон Д.Дамдинсүрэн зээрэмбэ 87 насныхаа сүүдэр ташаарсан 1988 оны намар цагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Их зурхайчийг бурхан болсноос бүтэн дөрвөн жилийн дараа Дээд шүүхийн цэргийн комиссын 1992 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 161 дүгээр магадлалаар цагаатгасан юм.

Д.Дамдинсүрэн зурхайчийн, нутгийнхаа Ханан хадан дээр “Эх орноо мандуулъя” гэж чулуу өрж бичсэн нь тодоос тод харагдаж, ард олноос өөрт нь хайрласан “Анилан” гэх авгайлга нэр шигээ сэтгэлд нэг л дулаахан санагднам.

Намтрын хуудаснаас
1901 он Доржийн гуравдугаар хүү болон төрсөн
1926 он Тарнийн ухааны дооромбо, Зурхайн ухааны зээрэмбэ, Дуутын хүрээний Дуйнхор, Дашминжүүрийн Цорж
1930 он Наян дуутын хүрээний Хамба
1938 оны хавар Улиастайн Ганц худгийн амны гэр шоронд хилс хэргээр хоригдсон
1938.V.4 Гэр шоронгоос оргосон
1938.V.6 Буудан алах, хөрөнгөө хураалгах ялаар шийтгүүлсэн
1938-1946 он Дотоодыг хамгаалахаас зугтаан уул хаданд бүгсэн
1946 оны зун Ил гарч, олны дунд галын зээ Д.Шагжийн хамт амьдарсан
1947 он Дуламыг гэргий болгон авсан
1949 он Ууган хүүхэд охин Загдрагчаа төрсөн
1955 он “Улсын сайн малчин” цолоор шагнуулсан
1958 он “Улаан октябрь” нэгдэлд элсч малаа нийгэмчилсэн
1958-1963, 1965-1980 он “Улаан октябрь” нэгдлийн малчин
1963-1964 он Хүрэлтогоотын Одон орны төвийн эрдэм шинжилгээний ажилтан
1980-1988 он Тэтгэвэрт

Б.ЕРЭНТЭЙ

ShareTweet

Related Posts

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ
Нийгэм

2026-09-25 17:11
А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!
Нийгэм

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

2026-09-25 16:41
О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр
Шар мэдээ

2026-09-25 11:18
}

Шинэ мэдээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

by undesten
2026-09-24 13:14
0

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шашны байгууллагуудад тохиолдож буй бэрхшээл АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна

2026-09-24 13:09
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай