Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид өчигдөр/06.07/ хуралджээ.Тус хурлаар нэр бүхий аймгийн хурц арслангуудын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд “Аймаг цэргийн цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхдээ тэдний улсын баяр наадамд 4 ба 3 давсан үзүүлэлтийг тооцохгүй байхаар” шийдвэрлэсэн байна.
Тус тогтоолын дагуу аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын шинэ эрэмбийг 2018 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөх юм. Мөн энэ тогтоол гарсантай холбогдуулан МҮБХ-ны тэргүүлэгчдийн 2007 онд баталсан “Аймаг цэргийн цолтой бөхчүүдийг эрэмбэлэх журам”-ыг 2018 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.