БНАСАУ-ын тэргүүн ким Чен ин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг зургаан сард Пхеньянд болох ээлжит хоёр дахь дээд хэмжээний уулзалтад урьсан талаар өмнөд Солонгосын баттай эх сурвалжаас иш татан “Чунан Ильбо” сонинд мэдээлэлжээ.
Агентийн мэдээлснээр, Хойд Солонгос болон АНУ өндөр төвшинд хэлэлцээрийг үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.” Урьсан агуулгатай захидлыг БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын ТХ–ны орлогч дарга Ким Ён Чхоль зургадугаар сарын 1-нд ерөнхийлөгч Трампад дамжуулжээ.” гэж эх үүсвэр тэмдэглэжээ.
Өөрийн ээлжид Киодо агентлаг, хэрэв хэлэлцээрийн ажиллагаа амжилттай явагдвал дээд хэмжээний уулзалтын гуравдах уулзалт есөн сард Вашингтонд болж болзошгүй гэж мэдээлэлж байна.
Ц.Пүрэвдорж