СХД-ийн цагдаагийн II хэлтсийн цагдаагийн машинт эргүүлийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлжээ. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 20 гаруй айлын хаалга цоожийг нь эвдэж хулгай хийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа юм байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн харьяат иргэн А, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн З нар нь 20 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгай хийсэн бөгөөд тэд хулгайлсан эд зүйлээ зардаг, ингэхдээ авъя гэсэн хүнд нь хүссэн үнээр нь өгчихдөг гэж байна.
Тиймээс иргэд хөршийн хяналтаа сайжруулж, хаалга цоожоо бэхэлж, сэжигтэй этгээдүүдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэн хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.