Японы ерөнхий сайд Синдзо Абэ Сингапурт явагдаж байгаа БНАСАУ болон АНУ-ын дээд хэмжээний уулзалт Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн эргэн тойрны хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд болон Хойд Солонгосын тусгай албадын хулгайлсан иргэдийн асуудлыг зохицуулахад ихээхэн дөхөм болно гэдэгт найдаж байгаа ажээ.
Абэ энэ талаар Токиод болж өнгөрсөн Малайзын ерөнхий сайд Махатхиро Мохамадтай хийсэн уулзалтын дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ.
“Одоо Сингапурт АНУ ба Хойд Солонгосын хооронд түүхэн дээд хэмжээний уулзалт явагдаж байна. Бид, цөмийн болон пуужингийн асуудлыг зөвшилцөх түүнчлэн нэлээд чухал асуудал болох хулгайлагдсан иргэдийн эргэн тойрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэж байна”- гэж Японы сайд онцоллоо.
Абэ түүнчлэн БНАСАУ “нөөц болон ажиллах хүчнээр баялаг тэгээд зөв зүгт хөдөлж чадвал гэрэлт ирээдүйг бүтээж чадна”-гэж тэмдэглэлээ.
“Би Хойд Солонгос руу маш хүчирхэг илгээлтийг явуулахад Малайзын ерөнхий сайд Махатхиромтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байна”-гэж Японы ерөнхий сайд мэдэгдлээ.
Ц.Пүрэвдорж