Хятадын Цзянси мужийн Сюйи хотод хавч идэх наадам болжээ. Тус арга хэмжээнд орон нутгийн болон гадны жуулчид нийлээд 50 мянган хүн оролцож 35 тонн хавч зооглосон бөгөөд тэнд 47 худалдааны дэлгүүрээс хавч нийлүүлсэн талаар «Моя планета» дамжуулжээ.
Өнгөрсөн жил Хятадад нийт 1,13 сая тонн хавч нийлүүлсэн тоо байдаг, гэхдээ эрэлт улам нэмэгдэж байгаа ажээ. Өмнө жилтэй харьцуулахад Хятадад хавчны үйлдвэрийн бүтээгдэхүүн 83 хувиар өсч 42 саяд хүрчээ. Хавчны үйлдвэрлэл Хубэй, Аньхой, Хунань болон Цзянсид байдаг ажээ.