Алтангэрэлийн Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад одоог хүртэл сураггүй байна.
Нагац эгчээс нь охины талаар тодруулахад “Алга болсон өдөр нь хамгийн түрүүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн. Гэвч цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч өгөхгүй болохоор фэйсбүүкт зар тавьсан. Одоогоор гудамж талбайд зургийг нь наагаад явж байна. Цагдаагийн байгууллагаас эрлийн баг гарсан нь тодорхойгүй. Дүүгээ эсэн мэнд олдоосой гэж бодож сууна” гэв.
Гэвч охин өөрийн цахим хуудсандаа өчигдөр зураг хийгээд “Сайхнаар дурсаарай” гэсэн пост үлдээжээ.
А.Ивээл нь дундаж өндөртэй, том алаг нүдтэй, хүрэн бор чолктой үстэй гэнэ. Мөн гэрээсээ гарахдаа саарал өнгийн биеийн тамирын хослол, цагаан кет, хар савхин хүрэмтэй гарсан байна. Хэрэв охиныг харсан хүн байвал дугаараар 102,86000804,96012476 холбогдоно уу.